10 мянга гаруй хүүхэд хүнд хортой хөдөлмөр эрхэлдэг

6bbc6bed51a6c073great
Жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон 2002 оноос хойш манай улс тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг угтаж “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан байна. Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгааг энэ үеэр онцолжээ.

Иймээс олон улсын түвшинд болон Монгол улсад хүүхдийн хөдөлмөрийг устгах зорилт нэн тэргүүний асуудал хэвээр байгаа бөгөөд зорилтоо биелүүлэхийн тулд бүх түвшинд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг оролцогчид дурдсан байна. Аяны нээлтэд оролцсон Хууль зүй, Эрүүл мэнд спортын болон ХАХНХЯ-ны холбогдох хүмүүс болон ЦЕГ, ХЭҮК-ийнхон ч энэ талаар санал бодлоо хуваалцжээ. Зах, худалдааны төвд ажил хийж амьжиргаагаа залгуулдаг бяцхан хүүхдүүд, хурдан морь унаач гээд 250 шахам хүүхэд мөн оролцсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …