Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад түүнийг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн юм.
Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг томилохоор болжээ.
Харин ШШГЕГ-ын даргаар дотоодын Цэргийн штабын орлогч дарга хурандаа Ж.Амгаланг томилохоор болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.
Эх сурвалж: zaluu.com