Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 15 дугаар хуралдаан” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.
Ой, хээрийн түймрийн гаралтын тодорхой хувийг хил дамнасан ой, хээрийн түймэр эзэлдэг. Өнгөрсөн 2015 онд гэхэд манай улсын хилээр ОХУ-аас 11 удаа ой, хээрийн түймэр хил даван орж ирж байсан. Харин манай улсаас ОХУ-ын хилийг давж 4 удаа ой, хээрийн түймэр гарсан. 2016 он гарсаар Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Дадал суманд ОХУ-аас хоёр удаа хил давж ой, хээрийн түймэр орж ирээд байна.
Тэгвэл томоохон байгалийн гамшиг, ой, хээрийн түймрийн үед хоёр улсын хилээр иргэд болон гамшгийн голомтод ажиллах албан хаагчдыг хялбаршуулсан журмаар хэрхэн хил нэвтрүүлэх, хил дамнасан ой, хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх, түймрийн тухай мэдээ мэдээллийг шуурхай солилцох, хил орчмын бүс нутагт гарсан ой, хээрийн түймэх унтраах дадлага сургууль зохион байгуулах, багаж, техник хэрэгслийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн Монгол, ОХУ-ын тал өнөөдөр хуралдааны протколд гарын үсэг зурах юм байна.
Эх сурвалж: zuvsongolt.mn