АСЕМ-аас болж Туул голын голдрилыг өөрчилж, урсгалыг нь хаасан уу

1461545557571d6a55bfa19

АСЕМ гэж ажил хурдан болж өнгөрөөсөй гэсэн бодолтой иргэд олон байна. Энэ ажлаас болж хэвийн ажил амьдрал алдагдахаас гадна, улс орны нөхцөл байдлыг овонгоор нь эргүүлж байна гэх хардлага төрүүлэх мэдээ мэдээлэл ч ар араасаа гарсаар байна.

АСЕМ яах вэ, болоод өнгөрдөг юм байх. Харин энэ арга хэмжээг угтаж, улс орноо өөрчилсөн үйл явдлыг хэрхэн хуучин хэвэнд нь оруулах вэ гэсэн дараагийн асуудал гарч ирэх нь тодорхой. Тэгвэл АСЕМ-тай холбоотой ноцтой гэмээр ноцтой нэгэн мэдээлэл цахим сүлжээнд тарж, газар авчээ. Юу гэвэл, Туул гол ширгэж, мөхлийн ирмэгт ирчихээд байгаа энэ цаг үед Туулын урсгалыг татраах гол ажлыг хийсэн бололтой. Тодруулбал, “АСЕМ-д зориулж Богд уулын ар энгэрт “АСЕМ вилла” хэмээх хотхон барьж, энэхүү хотхоны дулааны шугам сүлжээг татах ажилд зориулан Туул голын урсгалыг нь өөр тийш сарниулж, буцааж урсгасан байна. Мөн нэг салаанаас нь шинээр барьсан хотхоныхоо урд цөөрөм байгуулахаар ус татжээ.

Өөрөөр хэлбэл “”Асем Вилла” хотхон буюу Sky resort -ын харалдаах хэсгээс доош Туул гол огт урсгалгүй болсон бөгөөд хайрга чулуу хог шороо л үлдсэн байна. Хуучин гол урсаж байсан хэсэгт машин зам хүртэл гаргаад чөлөөтэй зорчицгоож байна. Шугам тавих ажил хэзээ дуусна тэр цагт л Туул гол урсана. АСEM-ийн зочид л чухал. Харин Монголчууд болон мал амьтад эрх баригчдад огт падлийгүй ажээ! Хатан Туул голоос эх авдаг гол горхиос эхлээд ууж ундаалдаг мал амьтад хүмүүс усгүй харангадаж үхэх нь манай эрх баригчдад огт хамаагүй бололтой. За юутай ч АСEM-аас болж жирийн иргэд хотын төвөөрөө алхах гишгэх эрхгүй болсон бол одоо уух усгүй амьд явах эрхгүй болж байх шиг байна! AСEM-г эсэргүүцэж дэлхий нийтэд энэ шившгийн эрх баригчдын үнэн дүр төрхийг илчилэх юмсан дааа Монголчуудаа” гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …