-ТАЛИЙГААЧ 22-ХОН НАСТАЙ, ЦАГДААГИЙН АЛБАНД ОРООД УДААГҮЙ БАЙЖЭЭ-
Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өглөө цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тухайн өдрийн өглөө тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг тоз-8 маркын буугаар буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө аминд хүрчээ.
Гэмт этгээд 29 настай Б гэгч байсан бөгөөд цагдаагийн аминд хүрсэн даруйдаа мотоциклоо унан оргон зугтсан байна. Улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж, төвөөс тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтэнийг эрэн хайсны эцэст Баян-Өндөр сумын Улаан хад гэдэг газар уул руу зугтааж, Есөн зүйл сумын 3-р баг айлын эзэнгүй өвөлжөөнд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ.
Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, амиа алдсан алба хаагч цагдаагийн албанд ороод тун ч удаагүй, 1994 онд төрсөн, 22 настай Б гэх залуухан нэгэн байжээ. Цагдаагийн ерөнхий газраас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийнхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Мэдээ.мн