Увсын Тэс сумын Нарийн голын гүүр нурж унажээ

1461563109571daee50a05e

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр нуран унажээ. Анх 1,8 тэрбумаар барина гэж төсөвт суулгуулаад “Мөнхжин Өргөө “ХХК мөнгийн нь аваад таван жилийн турш шонгоос өөр зүйл хийлгүйгээр хаясан байна. 5,3 тэрбум хүртэл өртгийг нэмэгдүүлж сонгуулийн өмнө Хятад компаниар хийлгэж ашиглалтанд авсан ч 4 жил хүрэлгүй ийнхүү нурлаа.

Тэсийнхэн хөл хоригдож, тэмцээнд явах гэсэн жүдочид гэртээ үлдэхээр болжээ. Харин гүүр нурсан ч машин осолдож, хүн амьтан эндээгүй байна. Ийнхүү төсвийн мөнгөөр бизнес хийж, дундаас нь хусан амьдарч ирсэн Аймгийн Засаг дарга, АН-ын гишүүдийн буруу гэж нутгийн иргэд ярьж байна.

1461563115571daeebe2dcc

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …