Тариаланчдад нийлмэл бордоог хүлээлгэн өглөө

13106712_1071317632942391_648406369_oЯпон улсын засгийн газрын  КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд нийлүүлж буй Нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нар оролцлоо.

13072140_1071317629609058_1629845688_o

ХХАА-н сайд Р.Бурмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Хөрсний үржил шимийг нөхдөг олон арга байдаг боловч манай орны нөхцөлд хамгийн оновчтой арга нь хөрсийг бордох арга билээ. Бордох арга нь хөрсний үржил шимийг сайжруулах бусад аргуудтай харьцуулахад га-гийн зардал бага, үр дүнг богино хугацаанд хүртэх боломжтой байдаг давуу талуудтай. Мөн бордоог зохистой түвшинд ашигласнаар хөрсний үржил шимийн доройтлыг зогсоох, цаашлаад нөхөн сэргээх, улмаар тухайн талбайн ургацын  хэмжээ, чанар дээшлэх юм. Иймд бордооны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцийг бүрдүүлэх замаар тариалангийн талбайн хөрсний үржил шимийг дээшлүүлэх, га-гийн ургацыг нэмэгдүүлэх, хөрсний ашигт агууламж буюу чанарыг сайжруулах, бордооны ач тусыг нийт тариаланчдад сурталчилан таниулах, хэрэглээг төлөвшүүлэхэд энэхүү төсөл чухал нөлөө үзүүлэх юм. Нийлмэл бордоог тариаланчдад хөнгөлттэй нөхцөлөөр өгч байгаа нь цаг үеээ олсон арга хэмжээ болж байна” хэмээн онцолсон юм.

Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү “Энэ удаагийн төслөөр нийлүүлж буй бордоог ашигласнаар 170 мянган га талбайн хөрсний үржил шим сайжран, улаан буудайн тариалалт нэмэгдэхийн зэрэгцээ, чанар нь сайжирна гэж итгэж байна. Мөн газар тариалан эрхлэгчид бордооны ач тус, зохистой хэрэглээний талаар мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Монголын хөдөө аж ахуйн салбар тэр дундаа газар тариалангийн салбар хөгжихөд тус дэм болох юм” хэмээн үйл ажиллагааны үр дүнг онцолсон юм.

Япон Улс нь Монгол Улсын томоохон Донор орны хувьд шилжилтийн хүнд үеийг даван туулахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Тэр дундаа хүнсний хангамж үйлдвэрлэлийг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэхэд Япон Улсаас үнэлж баршгүй тусламж үзүүлж ирсэн билээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …