78 согтуу жолоочыг саатуулжээ

Энэ сарын 25-нд буюу өчигдөр замын цагдаагийн газрын шуурхай утсанд нийт 328 дуудлага иржээ.
Түүний 277 зам тээврийн ослын, 8 гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгджээ. Мөн 10 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн аж. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Тодруулбал, ЧД-ийн нутаг Залуучуудын өргөн чөлөө, Зоос гоёлын хойд замд S.Legacy маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 77 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн. ХУД-ийн нутаг Биокоминатын урд замд Т.Prius маркийн авто машины жолооч Г нь N.Serena маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 46 настай эмэгтэй П нарын 2 хүн гэмтсэн байна.
Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …