Заяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж

Чамайг энэ хорвоод мэндлэхээс өмнө чиний биеийн нөгөө хэсэг болох заяаны ханийг чинь бурхан хэдийнэ бэлдчихсэн байдаг гэдэг. Заяаны ханьтайгаа учирч байж л би амьдралынхаа хамгийн сайн сайхан тэмүүлэл, зорилгыг биелүүлж чадах билээ.

Чамайг энэ хорвоод мэндлэхээс өмнө чиний биеийн нөгөө хэсэг болох заяаны ханийг чинь бурхан хэдийнэ бэлдчихсэн байдаг гэдэг. Заяаны ханьтайгаа учирч байж л би амьдралынхаа хамгийн сайн сайхан тэмүүлэл, зорилгыг биелүүлж чадах билээ. Сэтгэлийн чинь нөгөө талын эзэн, амьдралын чинь жинхэнэ цорын ганц хайртайгаа учирсан эсэхээ хэрхэн мэдэх вэ. Энэ асуултын хариултыг чамтай хуваалцъя.

Чи өөрийн эрхгүй л мэдэрнэ

Төгс төгөлдөр тэр нэгэн эр хүн чиний амьдралын үүрдийн хань гэдгийг чи зүгээр л өр зүрхээрээ мэдрэх болно. Чамд хэн ч “Энэ чиний нөхөр болно” гэж хэлээгүй байхад хүртэл чи түүнийг чиний дэргэд байх ёстой гэдгийг хэдийнэ сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг болно.

Та хоёр өмнө нь уулзаж байсан юм шиг мэдрэмж төрнө

Заяаны ханиуд өмнө нь хэзээ нэгэн цагт, эсвэл хэдэн зууны тэртээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүс байдаг. Та хоёр хувь тавилангийн хаана нэгтээ, аль нэг үзүүрт бие биедээ яг л одоогийнх шигээ дурлаж, хайрлаж явсан байх нь.
Бас та хоёр үргэлж хоёр талд бие биенээ харж байсан ч анзааралгүй өнгөрөөдөг ч байсан байж болно. Жишээ нь, би нөхөртэйгөө танилцах хүртлээ гудамжны хоёр талд амьдардаг байснаа мэдээгүй.

Та хоёрын зүрх яг зөв цагтаа нэгнээ олсон

Хүн бүрт бусдын зүрх сэтгэлийг хүлээн авах, бас зүрх сэтгэлээ өгөх тохиромжтой цаг хугацаа гэж байдаг. Нөхөр бид хоёр гэрлэх хүртлээ бараг 7 жилийг сайн найзын үерхэл дунд үдсэн юм шүү. Учир нь бидний зүрх уулзах цаг болтол хувь тавилан биднийг хүлээлгэсэн нь тэр байх гэж би боддог.

 

Та хоёр хамт байхад амар амгаланг мэдэрдэг

Та хоёр хамт байхад цаанаа л нэг тайван байдлыг чи мэдэрдэг. Юунд ч санаа зовохгүй, яг л өвлийн намуухан, тогтуухан шөнө цасан дээр алхах адил тийм л аз жаргал, амар амгаланг би мэдэрнэ.

 

Бусад хүмүүс та хоёрыг хараад чимээгүйхэн атаархдгийг чи мэднэ

Та хоёрыг хүмүүс хараад ямар сайхан хос вэ гэсэн нүдээр харж, яг л тэгж цагаахнаар атаархаж байгааг нь чи мэдэрдэг.

 

Та хоёр бие биеийнхээ шаналлыг мэдэрдэг

Та хоёр бие биеийнхээ цээжин дотор оршдог. Түүнийг босго даваад л ороод ирэхэд өдрийг хэрхэн өнгөрүүлснийг нь чи түвэггүй гадарладаг. Та хоёр хоёулаа бие биеийнхээ мэдрэмжийг мэдэрдэг. Бүр шаналлыг хүртэл.

 

Та хоёр хэн хэнийхээ сул тал, давуу талыг маш сайн мэднэ

Тийм ээ, энэ үнэн. Бид бүгдээрээ л сул болон давуу талтай. Үүнийг нь л хүлээн зөвшөөрч, тэр сул тал, давуу талтай нь хамт хайрлаж чадаж байгааг л хайр гээд байгаа юм шүү дээ.

 

Та хоёр нэг зүг рүү харж чаддаг

Та хоёрын амьдралын зорилго, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл хүртэл нэг шугаманд иржээ. Та хоёр магадгүй өөр өөр замаар зорилгодоо хүрч болох ч үр дүн нь яг л адилхан байдаг.

 

Та хоёр ярилцахгүй байсан ч ойлголцож чадна

Заримдаа юу ч ярихгүй байх нь өөрөө хамгийн тод томруун ойлголт төрүүлдэг юм шүү. Гэлээ гээд түүнийг юм ярихгүй байлаа гээд чи эмзэглэдэггүй. Заяаны ханиуд хэчнээн дуугаа хураасан ч сэтгэл нь хамтдаа байдаг болохоор бие биенээ хэзээд ойлгож мэдэрч чаддаг.

 

Тэр чиний бие даасан байдлыг хүндэтгэдэг

Охид спортоор хичээллэх дуртай гэдгийг хайрт чинь мэднэ. Тэглээ гээд ганцаараа яаж чамайг хүлээх юм бэ, юу хийх юм бэ, би ганцаараа байж чадахгүй гэж чамайг дарамталдаггүй. Харин ч тэр чиний хувийн цаг хугацаа, бие даасан байдлыг чинь хүндэтгэнэ.

 

Та хоёр нэгнээ харддаггүй

Ажил дээр чинь царайлаг залуу чамтай хамт ажилладаг байлаа гээд, эсвэл түүнтэй аятайхан бүсгүй хамт ажилладаг байлаа гээд чи түүнийг огтхон ч хардаггүй. Яагаад гэвэл та хоёр нэг нэгэндээ цорын ганц гэдгээ маш сайн мэддэг.

Та хоёр бие биенийхээ өөр тал, сонголтыг дэмждэг, хүндэлдэг

Чи түүнээс өөр гэдгээ мэднэ. Ихэнхдээ заяаны ханиуд нэг нэгнээсээ эрс тэс өөр байдаг. Энэ чинь л та хоёрыг төгс болгож байгаа юм шүү дээ. Чи ассан зантай бол тэр ус шиг зөөлөн. Энэ л өөр өөр талаа та хоёр хоёулаа мэддэг учраас хүндэтгэж, яг л байгаагаар нь хайрлаж чаддаг.

 

Та хоёр бие биендээ хараалын үг хэлэх нь битгий хэл чангахан дуугарч үзээгүй

Мэдээж, уургүй хүн гэж хаа байхав. Зарим хүн уурласнаасаа болоод бусдын сэтгэлийг шархлуулах нь их л байдаг. Харин заяаны ханиуд өөр шүү. Тэд бие биендээ хараалын үг хэлэх нь бүү хэл чангахан дуугарч харьцдаггүй.

 

Чи буулт хийж чаддаг

Буулт хийх нь хайр дурлалд үргэлж муу биш шүү. Энэ нь үнэн хэрэгтээ хайртай хүнээ аз жаргалтай байлгах, аз жаргалаа сахин хамгаалах бас нэгэн зэвсэг юм. Харин заяаны ханиуд хэн хэндээ буулт хийж чаддаг, үүгээрээ тэд нэг нэгэндээ хайраа илэрхийлж байдаг.

 

Уучлалт хэрхэн гуйхаа чи мэднэ

Хайртай хүнээ гомдоочихоод “Намайг уучлаарай” гэж хэлэх амаргүй л дээ. Заяаны ханиуд нэгнээ гомдоосон бол түүнээсээ уучлалт гуйх аргаа маш сайн мэддэг. Тэд асуудлыг газар авахуулалгүй аз жаргалаа хамгаалж чаддаг.

 

Та хоёр дахиад ч гэрлэж чадна

Та хоёр гэрлэлтийнхээ аз жаргалыг бусдад тунхаглан дахин гэрлэлтээ батлуулж чадна. Аз жаргал халгисан хайрынхаа хурыг бусадтай хуваалцаж, гэрчлэхдээ та хоёр үнэхээр дуртай байх болно.

 

Та хоёр нэгнээ төгс болгодог

Энэ орчлон дээр төгс хүн гэж байхгүй. Бид бүхэн сул болоод давуу талтай. Харин заяаны ханиуд нэгнийхээ дундуурыг нөхөж, дуусгасныг үргэлжлүүлдэг. Тийм л болохоор та хоёр төгс төгөлдрийг харуулдаг юм шүү дээ.

 

Стресс, бухимдлаа та хоёр амархан тайлж чадна

Та хоёр гараасаа хөтлөлцөөд алхахад л аз жаргалыг мэдэрдэг шигээ бас стресс бухимдлаа тайлж чаддаг. Чи хайртынхаа гараас атгахад л сэтгэл чинь цэлмээд цаанаа л бөөн хүч чадал ороод ирж байгаа биз. Энэ чинь л чиний заяаны хань юм шүү дээ.

MONGOLJINGOO.MN

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …