Бүсгүйчүүдийн байнгын толгойн өвчин бол яах аргагүй илүүдэл жин. Жингээ хасах гэж элдэв янзын дэглэм барьж, тураах эм уун, спортоор хичээллэсний эцэст дэмий л биеэ зовоосноос өөр зүйлгүй хоцордог. Тэгвэл 14-хөн хоногт 7 кг тураах дэглэмийг бүсгүй танд хүргэж байна. Та яг өнөөдрөөс эхлээрэй. Танд амжилт хүсье.
Цагаан будааны дэглэм нь юуны өмнө таныг илүүдэл жингээс чинь салгахаас гадна биенээсээ элдвийн хорт бодисуудыг гадагшлуулдаг байна. 100 гр агшаасан будаанд 109 ккал агуулагддаг учраас та сульдаж, тамирдалгүй турчихнаа гэсэн үг. Анхааруулж хэлэхэд та цагаан будааны дэглэм барихаар шийдсэн бол будаагаа агшаах үедээ ямар ч давс, амтлагч нэмж болохгүй. Та хэр зэрэг турах хүслээсээ шалтгаалан уг дэглэмийг 3-14 хоногийн хугацаанд барьж болох юм. Та 3 өдөрт 1 кг, долоо хоногийн дотор 7 кг турж чадна.
1 дэх өдөр
Өглөөний цай: 1 ширхэг алим. 60гр агшаасан будааг лимоны шүүстэй холин идэх ба араас нь ногоон цай ууна.
Үдийн цай: Ногооны шөл, 150 гр ногооны салат. Нэг цайны халбага оливын тос, зеленьтэй агшаасан будаа.
Оройн зоог: Ногоотой шөл. Ууран дээр агшаасан кабачк, луувантай агшаасан будаа.
2 дахь өдөр
Өглөөний цай: Апельсин. Нэг халбага апельсины шүүс, цөцгийтэй 60гр агшаасан будаа.
Үдийн цай: Чанаж буцалгасан ногоотой шөл. Нэг аяга агшаасан будаа.
Оройн зоог: Үдийн цайтай ижил
3 дахь өдөр
Өглөөний цай: Нэг ширхэг лийр. 60 гр агшаасан будаа.
Үдийн цай: Ногооны шөл, уксус, оливын тостой өргөст хэмхний салат, оливын тосоор шарсан мөөгтэй 150 гр цагаан будаа.
Оройн зоог: Ногооны шөл, жигнэсэн байцаатай будаа
4 дэх өдөр
Өглөөний цай: 1-2 халбага агшаасан будаатай хольсон жимсний салат, сүүтэй цагаан будаа.
Үдийн цай: Ногооны шөл, ууран дээр жигнэсэн луувантай агшаасан будаа.
Оройн зоог: Ногооны шөл, наран цэцгийн тостой будаа.
5 дахь өдөр
Өглөөний цай: Усан үзэм, бор үзэмтэй агшаасан будаа.
Үдийн цай: Ногооны шөл, зелень, ногоо их хэмжээгээр агуулсан агшаасан будаа.
Оройн зоог: Ногооны шөл, хоёр халбага ногоон сонгино, зеленьтэй будаа.
6 дахь өдөр
Өглөөний цай: 4 ш самартай будаа, 1 ширхэг лийр.
Үдийн цай: Ногооны шөл амтат перецээр амталсан өргөст хэмх, оливын тостой агшаасан будаа.
Оройн зоог: Ногооны шөл, 1-2 ширхэг хэрчиж бэлтгэсэн алим, 1 цайны халбага цөцгий, хагас бүтэн халбага зөгийн балтай агшаасан будаа.
7 дахь өдөр
Өглөөний цай: Хэрчиж бэлтгэсэн алим, лийр, хэдэн дусал лимоны хүчилтэй агшаасан будаа. Жижиг йогурт.
Үдийн цай: Ногооны шөл, 1 ширхэг улаан лооль, ногоон фасольтой агшаасан будаа
Оройн зоог: Ногооны шөл, 5 ширхэг олив жимстэй агшаасан будаа
Анхааруулга: Ногооны шөлний дараа агшаасан будаа идэхдээ цэвэр ус, ногоон цай ба шинэхэн жүүс зэргийг ууж болно. Дэглэмийн хугацаа дуусмагц махан болон сүүн бүтээгдэхүүн, цагаан будаа, хуурай талх зэргийг үдийн болон оройн зоогондоо идэж байхыг зөвлөж байна.
эх сурвалж: everyday.mn