Дэмпингийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газраас Дэмпингийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Энэ хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар гарна гэж тооцож байгаа юм. Худалдааг Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

162062-19052015-1432003683-2134239494-huuli

Мөн Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмпингээс хамгаалах эрх зүйн харилцааг Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээртэй уялдуулан зохицуулах механизм бүрдэнэ. Хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдана.

Үүнээс гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах алба

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …