Урлаг, улс төрийг холихоо больё Б.Баатараа

1461651896571f09b8b3fb8

“Hero entertainment”  студийнхэн өнөөдөр яаруу сандруу хэвлэлийн хурал зарлав. Учир нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчихвээ”   бичлэгийг МАН-ынхан захиалж, Херогийнхон гүйцэтгэсэн гэдгийг зарлалаа. Үүний хариуд МАН-ынхан “Бид тийм захиалга өгөөгүй” гэсэн хариулт өгч байгаа юм. АН-ын удирдлагуудын зүгээс жүжигчин Б.Амарсайханы тоглосон энэхүү бичлэгийг Женко Х.Баттулга санхүүжүүлсэн гэх хардлага бий. Энэ хардлагыг дарахын тулд Херогийн Б.Баатар МАН захиалсан хэмээн шинэ жүжиг дэглэж эхэлжээ. Сөрөг хүчин болсон МАН-ынханд  сонгуулийн өмнө жүжигчин Б.Амарсайханд АН-ынхан шиг цацаж байх мөнгө байхгүй л болов уу. Олон нийтийн дунд “Hero entertainment”   студийн уран бүтээлийг Женко Х.Баттулга санхүүжүүлдэг гэх хардлага түгээмэл байдаг. Тиймээс ч Херогийн Б.Баатар “эзнээ” өмөөрч МАН-ыг намнахаар шийдсэн бололтой. Хэдхэн сарын өмнө тус студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг цацагдаж, шуугиан дэгдээсэн. Энэ бичлэгүүд дотор нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон болон хөтлөгч П.Анужингийн улс төр ярьсан эгзэгтэй хэсэг байсан юм. Үүнийг “улс төрийн том бүлэглэл” хийлээ гэж найруулагч Б.Баатар мэдэгдэж байв. Гэтэл цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад “Ямар ч том бүлэглэл оролцоогүй нь тодорхой болсон” гэдэг мэдээллийг өнөөдөр тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийнхэн өгөв. Өөрөөр хэлбэл,  Херогийн Б.Баатар анхнаасаа улс төрийн зорилгоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэгийг тараасан гэх хардлага хамтран хөтлөгчид нь ч байгаа юм. Уг нь хүн болгон чаддаг, мэддэгээ хийвэл сайнсан. Гэтэл найруулагч Б.Баатар уран бүтээл, улс төр хоёрыг хольж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзэх дуртай мянга, мянган үзэгчийн сэтгэлийг гонсойлгож байна.  “Херо” энтертайнментын Н.Энхбаярын хар бичлэгийг алдсан, Женко Х.Баттулгыг шалгахад харайж очсон, УИХ-ын гишүүн Г.Уянгын “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын хуралд өөрийнх нь нэвтрүүлэгт орсон урлаг, спорт, улс төрийн хүрээний олны танил эрхмүүдийн учрыг нь ч мэдээгүй хүмүүсээр рекламдсан, МАН-ыг захиалагч гэж зарласан гэхмэтчилэн улстөржсөн үйл явдлууд хэрээс хэтрэх боллоо. Найруулагч Б.Баатарын улстөржилт нэвтрүүлгийн нэр хүндийг навс унагаж байна. Урлаг, улс төрийг холихоо больё Б.Баатараа. Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …