Өнгөрсөн өвөл монголд хатуухан өвөл болсон болохоор цаг агаарын хүнд нөхцөлөөс дайжиж нүүдэллэн явсан 5300 гаруй зээр төмөр зам дээр үхсэн гэж Оросын зэрлэг байгаль хамгаалах дэлхийн сангаас мэдээлжээ.
Энэ мэдээллийг Боннд болсон нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалах тухай конвенцийн шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаан дээр монголын тал дэлгэсэн байна. Илтгэлд дурдсанаар бол монголын төмөр зам улс орныг хоёр хэсэгт хуваасан байдаг болохоор цас зудтай газраас нүүдэллэсэн зээр төмөр зам давах гэж байгаад ийм эрсдэлд ордог гэжээ. Ийм болохоор зэрлэг амьтдыг эрсдэлгүй нүүдэллэхэд зориулан төмөр замыг гарцтай болгож шинэчлэн тоноглох шаардлагатай гэж илтгэлд дурджээ.
ОХУ-ын Даурын тусгай хамгаалалттай газрын захирал Вадим Кирилюк энэ тухайд монголын төмөр зам нь өнгөрсөн зууны дунд үеэс эхлээд зэрлэг амьтдын нүүдэллэхэд садаа болж баруун Монголын зээрийг үндсэнд нь үгүй хийж байгаа юм гэснийг http://nuus.ru сайт мэдээлжээ.

Эх сурвалж: www.assa.mn