Зах, худалдааны төвүүдийн автозогсоол стандартын шаардлага хангахгүй байна

Snapshot_2013-08-05_141805 Улаанбаатар хотын автозамын түгжрэл, саатлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Да хүрээ”, “Өгөөмөр” автомашин болон сэлбэгийн худалдааны төвүүдийн автомашины зогсоолын байдалтай танилцаж, шалгалт хийжээ. Шалгалтаар автомашины зогсоолын талбай хүрэлцдэггүй, нэмж байгуулах нөөц байхгүй, зогсоолын эгнээ хооронд болон зориулалтын бус газарт машин байрлуулдаг, замын зорчих хэсэг болон явган хүний замыг зогсоолын зориулалтаар ашигласан, автомашины зогсоол дээр үйлчилгээний цэгүүд байгуулан худалдаа эрхэлж байгаа зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.  “Автозогсоолын ерөнхий шаардлага”, “Монгол Улсын стандарт”-аар Автозогсоол эзэмшигч нь ажил үйлчилгээний үед хүрэлцэхүйц зогсоол, талбайгаар хангах, талбай хүрэлцэхгүй тохиолдолд нэмж зогсоол байгуулах, ил зогсоол байгуулахдаа “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гаражийн байгууламжийн төлөвлөлтийн дагуу төлөвлөх шаардлагатай. Мөн захын 50 худалдах цэг тутамд автомашины дээд хязгаарыг 25, худалдааны төвийн 100мкв талбайд автомашины дээд хязгаарыг 7 байхаар төлөвлөсөн байдаг байна. Мөн автомашины эзлэх талбай, зай хэмжээг баримтлан зогсоолын тээврийн хэрэгсэл байрлах байрлалыг цагаан зураасаар, аюулгүй тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэж, зориулалтын байрлалаас бусад хэсэгт автомашин байрлуулахыг хоригдог.  Тиймээс төлөвлөлтөд тусгагдаагүй болон нэмж зогсоол байгуулах боломжгүй барилга байгууламж эзэмшигчид зогсоолын хэрэгцээг тодорхойлж,  шаардлагатай хэмжээний зогсоол байгуулах боломжгүй барилга байгууламж эзэмшигчид үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх талаар дорвитой арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэгт санал болгожээ.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …