Ж.Амарсанаа: Эмч нарын алдааг зөрчлийн хуулиар шийдэх ёстой

14617214835720198bc84fe

Эмч нар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж өчигдөр орон даяар жагсав. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих ял оногдуулах заалт оруулсан. Энэхүү хуулийн заалт тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Энэ тухай  эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Энэ хуулин дахь 15.1 дүгээр заалт бол эмнэлгийн ажилтнуудын эрх ашигт ноцтой хохирол учруулахаар байна.

Нөгөө талаас шударга бус заалт гэж бид үзэж холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн боловч ямар ч хариу ирээгүй. Тиймээс манай төв хорооны зүгээс тэмцлийн дараагийн хэлбэрт шилжлээ. Өдөр бүр цаг наргүй ажиллаж байгаа 47 мянган эмч, эмнэлгийн ажилчид хүний амь насыг авардаг болохоос санаатайгаар хүний эрүүл мэндийг хохироодоггүй. Ийм байтал гэмт хэрэгтнүүдтэй зэрэгцэхүйц ял оноож байгааг эсэргүүцэж байна” гэв. Түүнчлэн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа “Эмч нарын ажлын байрны алдаа дутагдлыг зөрчлийн хуулиараа зохицуулах ёстой. Гэтэл одоогийн энэ хууль, тогтомжоор бол эрүүгийн хууль руу яваад орчихож. Энэ бол гажуудал. Эрүүл мэндийн яам салбар дотроо асуудлаа шийдэх ёстой. Салбар дотор асуудал шийдэгдэхгүй бол Эрүүгийн хууль руу орж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа  байнгын тогтвортой үйл ажиллагаатай хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй.

Хуулиар далайлгаж асуудлыг шийднэ гэдэг хамгийн буруу шийдэл. Ийм буруу шийдлээр эмч нарыг айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулаад байхаар өөрсдийнхөө хүчин чармайлтыг 100 хувь гаргахгүй. Зөвхөн хэрэгт орохгүй, арьсаа хамгаалах төдийхнөөр ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …