Дорнод аймагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ

9d9558cb2fd1038ba1b561dc394a4db07ed20fe5Өнгөрсөн онд Дорнод аймагт гурван ихэр мэндэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр өглөө тус аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхийн гурав дахь удаагийн төрөлт юм байна.  Амаржсан эмэгтэй тус аймгийн төвд амьдардаг бөгөөд хийсвэр хагалгаагаар төржээ.

Ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Дорнод аймгийн “Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв”-өөс мэдээлжээ.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …