Залуу захирлууд “Бяцхан зүрхнүүдээ аврах” аянд нэгдэж байна

7c090c82-b5cd-4191-adec-ddc54ad22aa7Залуу Захирлуудын Холбооноос зохион байгуулдаг цуврал лекц энэ сарын 28-нд Ramada UB City Center Hotel -ийн 4 дүгээр  давхарын  #Crystal -танхимд  болно. Энэ удаагийн уулзалтын зочин илтгэгчээр “Хера Холдинг” Группын Ерөнхий захирал Хассуурийн Ганхуяг уригдсан байна. Тэрээр “Миний Бизнес Кейс” сэдвээр илтгэл тавьж ирсэн зочидтой  ярилцаж өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцах юм. Энэ сарын 28-ны үдэш болох уг уулзалтанд ирсэн бизнес эрхлэгч залуус маань  Залуу захиралуудын яриаг сонсож оюундаа хөрөнгө оруулахын зэрэгцээ хоорондоо танилцах боломж бүрдэж буйгаараа  онцлогтой.

Энэхүү арга хэмжээ 10.000 төгрөгийн такстай бөгөөд нийт орлогын тодорхой хувийг “Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн Клуб” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Бяцхан зүрхнүүдээ аврая” Улаанбурхантай тэмцэх аянд хандивлах юм байна. Залуу Захирлуудын Холбооны зохион байгуулж буй уг арга хэмжээг дэмжигч байгууллагаар “Сүүн Зам Медиа” ХХК оролцож байгаа аж.

Пүрэв гарaгийн орой 18.30 цагт зохиогдох уг арга хэмжээнд оролцохыг хүссэн залуус ХаанБанк -5035432638 дансанд 10.000 төгрөг байршуулаад оролцох эрхээ авах гэнэ. Жишээ нь  /эзэмшигч: Г.Номинчимэг/
#Гүйлгээний утга хэсэг дээр: Лекц-Өөрийн нэр, Утасны дугаарыг бичих юм байна. Зохион байгуулагчидтай холбогдох утасны дугаар: 99777301

Жич хүний тоо хязгаартай тул та яаралтай холбогдож оролцох эрхээ авах юм байна шүү. Дээрх үйл ажиллагааг дэмжиж буй залуу захирлуудын нэрсийг доорх байдлаар жагсааж байна.

“INFINITE INNOVATION” LLC – Захирал Д.Баасансүрэн – 100.000 төгрөг

“G CОММUNICATION” LLC – Захирал Б. Эрдэнэтулга- 200.000 төгрөг

” MLGDD ” LLC – Захирал Ц. Отгонбаяр -100.000 төгрөг

“АЛТАЙН ГАН ЗАМ” ХХК – Захирал С. Ганбаатар- 180.000 төгрөг

Амгаа Төмөрбаатар – гишүүн хувиасаа 20.000 төгрөг

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …