Манай өмнөд хөршид тун хачирхалтай нэгэн аяныг өрнүүлж байгаа юм байна. БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын боловсролын өдрийг тохиолдуулан зарласан энэ аяны хүрээнд “Аюултай хайр” хэмээх цуврал зурагт хуудсыг олон нийтийн газраар тараажээ. Зурагт хуудасны гол баатрыг Бяцхан Ли гэх бөгөөд нэгэн оройн зоогийн үеэр улаан үстэй гадаад хүнтэй танилцсанаар үйл явдал нь өрнөх аж.
Дэвид хэмээх тэр харь хүн Бяцхан Лийг гоё сайхан үгс, цэцэг, бэлэг гэх мэт романтик зүйлсээр өөртөө дурлуулна. Гэтэл хожмын нэгэн өдөр Дэвид гадаадын тагнуул болох нь илэрч тэд хоёулаа баривчлагддаг байна.
Энэхүү аяны гол зорилго нь гадаадын тагнуул Хятад даяар шургалсан байж болзошгүйг анхааруулаад царайлаг гадаад иргэдтэй танилцаж, дотносохгүй байхыг сэрэмжлүүлж буй гэж албаныхан нь тайлбарлалаа. Зурагт хуудасны үр дүн нь гадаадын тагнуулыг мэдэлгүй дотносноор гэмгүй хүн хүртэл хэрэгтэн болдгийг ойлгуулахыг зорьжээ.
Эх сурвалж: Zuvsongolt.mn