Таныг хөгшрүүлдэг хүнсүүд

Канадын “www.remedist.net сайт хөгшрөлтийг хурдасгадаг хүнсний талаар нийтэлжээ.

 Элсэн чихэр

1dho1dtsf5cr05ar0suof26gtv

Элсэн чихэр байнга хэрэглэдэг хүмүүсийн арьс хуурайшилттай байдаг байна. Арьс хуурайших үед үрчлээ нэмэгддэг юм. Химийн аргаар гаргаж авсан элсэн чихрийг өдөр 1-3 халбага хэрэглэх хэрэгтэй. Элсэн чихрээс татгалзах нь биеийн эрүүл мэндэд сайн бөгөөд чихрийн шижингээр өвчлөх магадлалыг бууруулдаг байна.

Гурил

1uvvp4tjcb3e4v9fh9p0ipr318

Гурил, гурилан бүтээгдэхүүн таргалалтын эх үүсвэр. Хэрвээ та гурилан бүтээгдэхүүний нөлөөгөөр жин нэмсэн бол үе тэнгийхнээсээ хамаагүй хөгшин харагдаж байгаа. Гурилан бүтээгдэхүүн цээж, хэвлий, бөгсөн хэсгийг таргалуулдаг бөгөөд хөдөлгөөнд саад учруулж, таныг хурдан тамирдуулдаг аж.

Кофе

3p9avujq2sk3nrula9o3b21371

Кофе байнга хэрэглэхэд таны шүдний өнгө шаралдаг. Мөн кофе ходоодонд өнгөр тогтоодог бөгөөд оройн цагаар уусан бол өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр үнэртүүлдэг. Кофе хүнийг сэргээх үүрэгтэй хэдий ч таны нойрыг тэнцвэртэй бус болгож, тархинд хэт ачааллыг хуримтлуулдаг байна. Нойр сайн авч чадаагүй хүний арьс сааралтаж, үрчлээ нэмэгддэг. Кофег өглөө уухад тохиромжтой.

Эрдэнэ шиш

ebfev5p53i2sep5oa6sc2enug

Эрдэнэ шишид их хэмжээний цардуул агуулагдсан байдаг. Тиймээс чихрийн шижингээр өвчилсөн хүн хэрэглэхэд тохиромжгүй. Шишийг хүнсэндээ хэрэглэх сайн ч хэдий их хэмжээгээр хэрэглэхэд хөгшрөлтийг хурдасгадаг болохыг тогтоожээ.

Архи

sigs9mu5irdmo33gt5ifqe8mi

Архи уудаг хүний арьсан дээр хар батга болон элдэв яр гардаг. Мөн спирт таны арьсыг харлуулж, тунгалаг чанарыг алдагуулдаг.  Архи уусны дараа үс ихээр унадаг.

Гурилан бүтээгдэхүүн

3pv73jit71gj4mehq6rbuc520b

Печень, талх, гоймон арьсны үрэвсэл үүсгэдэг байна. Арьсны өрөвсөл үүсэх үед сэвх болон нөсөөт толбо элбэгшдэг. Тиймээс та гоо сайхныхаа төлөө эдгээр бүтээгдэхийг багаар хэрэглэх хэрэгтэй.

Түргэн хоол

1tn4ttvcsdarjfle7pf9teeet8

Пицца, шарсан төмс зэрэг зүрхний өвчинг үүсгэдэг. Эд бүтээж явах насан дээрээ зүрхний өвчнөөр өвчлөх нь эмгэнэл гэдгийг санаарай.

Тахиа

1iolj0n11b742dhn7r4kungeb0

Өндөр хэмд шарсан тахиа чихрийн шижин болон хорт хавдраар өвчлүүлдэг байна.

Амтлагч

13p0i671gfjbso34h19hssjbqf (1)

Халуун ногоотой амтлагчид эмэгтэйчүүдийн цэвэршилтийг хурдасгадаг байна. Тиймээс 45 дээш насны эмэгтэйчүүд амтлагчийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …