ОХУ-д сурч байгаа залуус улаанбурхан өвчнийг анагаах аппаратууд илгээлээ

12151053413076851_1672913419637070_3695153096124681103_nСүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас бяцхан багачууд амь насаа алдаж, энэ өвчнөөр олон хүүхдүүд халдварлаад байна. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаан бурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, “Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч” аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэхчилэн багаж тоног төхөөрөмжүүд багтаж байгаа ажээ. Өнөөдөр өглөө эдгээр аппаратуудыг салбар болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан бөгөөд улмаар Үндэсний хавдар судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгнө. Олны хүч оломгүй далай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …