APPLE-ийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурчээ

“Apple”-ийн төхөөрөмжүүдийн борлуулалт 2003 оноос хойш анх удаа буурсан гэнэ. 3-р сарын 26-нээр дуусгавар болсон санхүүгийн II-р улирлын мэдээгээр Apple-ийн орлого 50.6 тэрбум ам.доллараар өссөн ч жилийн өмнөхөөсөө 13%-аар бага байгаа аж.

Тус компанийн гол бүтээгдэхүүн ашиг орлогын ихэнх хувийг авчирдаг “iPhone”-ы борлуулалт түүхэндээ анх удаа унасан бөгөөд энэ нь ойролцоогоор (65%) болсон байна.

Wall Street Journal-д Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук өгсөн ярилцлагадаа “хэцүү” улирал байлаа гэжээ. ТОП-менежер үүнийг Iphone-6, Iphone-6 Plus-ийг ердийнхөөсөө эрт шинэчилснээр өнгөрсөн жил эрэлт хэрэгцээ нэмэгдээгүйтэй холбоотойгоор борлуулалт буурсан гэжээ. “Саад бэрхшээлийг даван туулах нь хэцүү байдаг ч ирээдүйг өөрчилж болдоггүй, ирээдүй их гэрэл гэгээтэй байх болно” гэж тэр хэлсэн байна.

Нэгээс гуравдугаар сард Apple-ийн цэвэр ашиг нь 10,52 тэрбум ам.доллар байсан бол жилийн өмнө 13.57 тэрбум ам.доллар байжээ. II-р улиралд компани 51,19 сая “iPhone” худалдсан нь 2015 оны мөн үеийнхээс 16.3% -аар бага (61.17 сая) байжээ.

III-р улирлын байдлаар компанийн орлого улам буурах болно. Apple-ийн өөрийнх нь төсөөллөөр дөрөв-тавдугаар сард тэд 41-43 тэрбум доллар олох аж. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар 47.3 тэрбум долларын орлого олно гэдгээс хамаагүй бага байгаа юм.

Нэгж хувьцааных нь үнэ 7.6% -аар буурч 96,41 ам.доллар болжээ.

Эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …