Хувцасныхаа халаасанд хийсэн ариун цэврийн цаас, салфетикаа авалгүйгээр угаах явдал хүн бүрт тохиолддог. Хувцсанд яг л цавуу шиг наалдсан цаасыг арилгах гэдэг том асуудал.
- Юун түрүүнд том ширхэгтэй цаасуудыг түүж, харин жижгүүдийг нь сайтар сэгсэрч унагах арга байна. Хувцас нойтон байх тусмаа цаас амархан унадаг.
- Харин цаас наалдсан хувцас нэгэнт хатсан бол сэгсэрч, түүж, наалдуулж цэвэрлэхээс гадна гадны орнуудад ийм хувцасыг дахиж угаахдаа усандаа аспирин 2-3 ширхэгийг нэмдэг туршлага бий. Аспирин эмийн найрлага хувцаснаас цаасыг салгадаг байна.
- Мөн бүрэн автомат машины хувцас хатаагчиндаа даавуу зөөлрүүлэгч хуудсыг /fabric softener sheet/ хийж, угаалгүйгээр хатаахад ариун цэврийн цаас амархан салдаг байна.
Өмсөх дуртай хувцасаа ийн хэрэглээнээс гаргахгүйн тулд гэр бүлийн гишүүн бүрт угаах хувцасныхаа халаасыг сайтар шалгаж хэвших нь зүйтэй.
эх сурвалж: ehlel.com