Зарим зочид буудлыг хамгаалалтад авна

9c08c9cc8b64c135originalАСЕМ-ын дээд төвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг ямар байдлаар гаргах талаар ажлын хэсэг байгуулжээ. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчдийг А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авна. Зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар ЦЕГ, ЗЦГ-тай ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хамтарч ажиллах юм байна. Дээрх газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг явуулахыг нарийвчлан гаргахаар ажиллаж байгаа аж. Одоогоор хамгаалалтын бүсэд“Шангри-Ла” зочид буудал, Төрийн ордон, “Чингис хаан” олон улсын нисэх буудал багтсан байна. Энэ талаар өчигдөр ЦЕГ, ЗЦГ-аас мэдээллээ. “Шангри-Ла”, “Чингис”, “Пума” зэрэг нийт40 гаруй зочид буудалд зочдыг байрлуулна. Төлөөлөгчид байрласан зочид буудлыг цагдаа, төрийн тусгайгийнхан хамгаална. Мөн дээрх хамгаалалтын бүсэд хэд хэдэн орон сууц багтжээ. Иймээс хурал эхэлж, зочид ирсэн энэ үед хамгаалах бүсэд багтсан иргэд гэр рүүгээ хэрхэн орж, гарахыг зохицуулахаар тухайн айл өрхүүдийг бүртгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, урьдчилан бүртгүүлээгүй иргэд зочид ирсэн үед хамгаалалтын бүс буюу төлөөлөгчид байрласан зочид буудал, зэрэгцээ орших орон сууц руу нэвтрэх боломжгүй гэдгийг сануулсан. Хэрэв уулзалт эхлээд хамгаалалт гарсан үед хамгаалалтын бүсэд орших иргэний бие өвдөж, объектод гэнэтийн гал гарвал тусламжийн галын машин, түргэний тэргийг асуудалгүй оруулахаар зохицуулжээ. Түүнчлэн НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотой тогтоол гаргаж магадгүй юм байна. Урьдчилсан байдлаар долдугаар сарын 14-16-нд тодорхой хэсэгт замын хөдөлгөөнийг хаахаас гадна дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ үеэр Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хаахгүй гэж цагдаагийн байгууллагаас тайлбарлав. Харин уулзалт угтсан хурлын үеэр цаг тухайд нь замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Мөн хуулийн хүрээнд зочид байрлах буудлыг тойрсон өндөр барилга, аж ахуйн нэгжийг хурал болох өдрүүдэд цонхоо онгойлгохгүй байх мэдэгдлийг ЦЕГ-аас хүргүүлээд байгаа юм байна.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …