Max Mall дахь BHS дэлгүүрийн тааз нурж хүмүүс бэртжээ

Баруун дөрвөн замд байрлах Max Mall худалдааны төвийн BHS хувцасны дэлгүүрийн тааз нурж унасан тухай Фэйсбүүкийн Tsetseg Byambaa  хэрэглэгч бичлэг оруулжээ. Түүний бичсэнээр хэрэг явдал 2016.05.01-ний 13:45 цагт болсон байна.

Тэрбээр “BHS дэлгүүрийн тааз тэр чигтээ нурж хүн дарлаа, тэгэхэд энэ дэлгүүр хаалгаа барихгүй хүн оруулж юу ч болоогүй юм шиг аашилж байна. Монгол хүн уужим юм даа. Зайлуул, цав цагаан тоосонд дарагдаад уйлалдаад гарч ирж байна. Барилга байшингийн стандарт хаана байна аа” гэжээ.

Хэрэг явдлын тухай Max Mall дэлгүүрийн утас руу залгаж тодруулах гэсэн ч утсаа авахгүй байлаа. Тааз нурсны улмаас хэдэн хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж:zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …