Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Вижэй Кумар Синх нар хоёр орны найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бүс нутаг, олон улсын байдлын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурав.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …