Ц.Оюунбаатар сэтгүүлчид хардах эрхтэй гэж үзжээ

35543c9c99c75f83bigЖил бүрийн  5 дугаар сарын 03-ний өдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог билээ. Нийгмийг эрүүлжүүлэх зорилготой дөрөв дэх засаглал болох хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад гол утга нь оршдог энэхүү өдөр хүний эрхийн хуульч, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн салбарт мэргэшсэн хэсэг нөхдийн хамтаар сэтгүүлчдэд халтай Эрүүгийн хуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл хүргүүлсэн ажээ.

 Тус мэдэгдэлд “Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулгын зарим заалт Монгол Улсын үндсэн хуультай нийцэхгүй байгааг онцолжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр буюу Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх тухай, Эрүүгийн Хуулийн шинэчилсэн найруулгын 9.1-р зүйл буюу Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл гэсэн зүйл заалтын тухай, Эрүүгийн Хуулийн шинэчилсэн найруулгын  14.8 дугаар зүйл буюу Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн зүйл заалтын тухай тус тус Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгааг мэдэгдсэн байна.

Хүний эрхийн салбарт олон жил ажилласны хувьд эрхэм түшээ маань хэвлэлийнхэнд хардах эрхийг нь үлдээж хуулийн заалт зөрчсөн талаар ам нээж буй нь энэ бололтой.

А.Ами

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …