12-р ангийн охин оюуны хэт ачааллын улмаас амь насаа алджээ

Улаанбаатар хотод болж өнгөрсөн Монгол хэлний улсын олимпиадад оролцсон Дорнод аймгийн нэгэн сурагч охин хэт ачааллын улмаас нас барсан харамсалтай явдал гарлаа. Талийгаач энэ жил 17 настай, 12-р ангиа төгсөх шилдэг тэргүүний сурагчдын нэг байжээ.
Эмч нар үхлийн шалтгааныг оюуны хэт ачааллын улмаас амиа алдсан гэх онош тавьсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хүүхдээ төгсөх анги хэмээн шалгалт шүүлгийн “бараанаар” хичээлээр нь “дарамталж” байгаа юм биш биз. Эмгэнэлтэй  энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: zovsongolt.mn

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …