Улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш ирнэ

download (3)

Сүүлийн үед улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, уг өвчнөөр нас барсан нярайн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.

Тодруулбал, Өнгөрсөн сарын сүүлээр нас барсан нярайн тоо 70 гарсан. Мөн өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаан бурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна. Улаан бурхан өвчний эсрэг вакцин захиалсан нь маргааш буюу энэ сарын 5-нд ирэх аж.

Уг өвчний тархалт өнөө жил улсын хэмжээнд өндөр байгаа учраас Засгийн газар долоо хоног бүр дээрх өвчний талаар мэдээлэл сонсож, салбар хариуцсан сайдад нь үүрэг даалгавар өгч ажиллаж буй юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …