Та жаргалтай эсэхийг Твиттер хэлж өгнө

055ef0456b5a4eb4great

Айовагийн их сургуулийн ажилтнууд нэгэн тусгай алгоритмыг боловсруулсан аж. Тэрхүү тогтсон томъёо твиттер дэх мэдээллүүдэд дүн шинжилгээ хийгээд тухайн хүн өөрийн амьдралд сэтгэл хангалуун байна уу, аз жаргалтай байна уу гэдгийг тодорхойлдог гэнэ. Судлаачид гурван тэрбум жиргээнд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд “Би”, “Намайг”, “Миний” гэсэн үгтэй мэдээллүүдийг сонгож авчээ. Тэгтэл судалгаагаар аз жаргал дүүрэн байгаа хүмүүсийн жиргээ нэлээн удаан хугацаанд өөрчлөгдөхгүй байсан нь тодорхой болов.

Тэдгээрийн жиргээ өлсгөлөн, газар хөдлөлт, спортын томоохон уралдаан, тэмцээн юм уу сонгууль зэрэг үйл явдлуудаас ер хамаарахгүй байсан гэнэ. Тэгвэл өмнө нь хийгдэж байсан судалгаануудаар гадаад хүчин зүйл, үйл явдлууд хүмүүсийн сэтгэл санааны байдалд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг нь тогтоогдож байсан билээ.

Мөн мэргэжилтнүүд азгүй, бүтэлгүй хүмүүс эзэн биетэй төлөөний үг, холбоо үг зэргийг өөрсдийн жиргээндээ ойр ойрхон ашигладаг болохыг тогтоожээ. Амьдралдаа сэтгэл дундуур байгаа оролцогчид “Тэгэхээр”, “Тэгэх болно”, “Магдлалтай”, “Найдаж сууна”, “Хэрэгцээтэй байна” гэх зэрэг үгийг бусдаас илүүтэй хэрэглэж байсан гэнэ.

Харин амьдралдаа сэтгэл хангалуун яваа аз жаргалаар бялхсан хүмүүс голчлон жиргээндээ 140-өөс илүү тэмдэгт ашигладаг аж. Тэдний жиргээнд голчлон эерэг дүрслэл бүхий үгс тааралдаж, өөдрөг сэдвүүд хөндөгдөж байжээ. Жишээ нь, тэд эрүүл мэнд, бэлгийн харилцаа, хөрөнгө мөнгө, шашны тухай бичиж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …