МИАТ Ховдод жижиг онгоцоор үйлчилнэ

Агаарын тээврийн компаниуд өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор алс, хязгаар нутгуудад том онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн. Энэ хүрээнд “МИАТ” ХК Ховд-Улаанбаатар чиглэлд ОМ7056 дугаартай Боинг-737/800 онгоцоор нислэг үйлдэж байсан юм.

4527c6a31eedc1affe41247d266e427fb889a40c

Техникийн саатлын улмаас “МИАТ” ХК тус чиглэлд зорчих том оврын онгоцоо зогсоож, бага оврын онгоцоор үйлчлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

 Тус компанийн нисэх техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд хэлэхдээ “Бид 2016 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал саатсантай холбогдуулан техникийн ажилтнууд болон холбогдох хүмүүс өчигдөр орой Аэромонголиа” ХХК-ийн онгоцоор орон нутагт очсон. Одоогоор техникийн баг шалгалтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Онгоцны саатлын талаар дүгнэлт хэлэх эрт байна.

Зорчигчдыг Улаанбаатар хотод “Аэромонголиа” ХХК-ийн агаарын хоёр хөлгөөр тээвэрлэн ирүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Эхний 47 зорчигч өнөөдөр өглөө 05:45 цагт, дараагийн 48 зорчигч 08:39 цагт Улаанбаатар хотод ирсэн. Тус нислэг Ховд аймгаас 15.58 цагт хөөрөх гэж байгаад саатсан. Гэхдээ жолооч шуурхай ажиллаж онгоцыг нэг минутыг дараа буюу 15.59 цагт зогсоосон. Нислэг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед хурдан дээр чиглэл алдсаны улмаас саатал үүссэн. Одоогоор техникийн шинжээчдийн баг үзлэг, шалгалт хийж байна. Тус онгоц 14 жилийн насжилттай байгаа. Бид энэ онгоцыг Ирланд улсаас 2002 онд сарын 200-230 мянган ам.долларын түрээс төлөх гэрээгээр оруулж ирсэн. Мөн үүнээс гадна техникийн эрсдэлийн зардалд сард 100-150 мянган ам.доллар төлдөг. Онгоцны нисэгчдийн хувьд 20-26 жил ажилласан туршлагатай хүмүүс байсан. Гурвуулаа нислэгт гардаг” гэлээ.

Мөн  “МИАТ” ХК-ийн зүгээс техникийн дүгнэлт гарсны дараа Ирланд улсын гэрээт компанид ОМ7056 дугаартай Боинг-737/800 онгоцонд үүссэн асуудлыг уламжлахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: MGL21.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …