Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид сүүлийн нэг жилд АНУ-ын 250 мянга гаруй иргэн эмнэлэг болон эмчийн алдааны улмаас нас барсан байна хэмээн мэдэгджээ. Эрүүл мэндийн салбарынхны өвчтөнд хайнга ханддаг эрсдэлийг эрдэмтэд оношлох хангалттай чанар болон оношлогоо бас эмчилгээ буруу алдаатай явдаг хэмээсэн тухай Independent мэдээлсэн байна.
Статистик мэдээгээр, 2000-2008 онд 611.000 орчим америкчууд зүрхний өвчнөөр амь насаа алдаж, 585,000 хүн хорт хавдраар, 149,000 амьсгалын замын өвчнөөр тус тус нас барсан. Тэгвэл 2015 онд нас барсан хүмүүсийг дээрх мэдээлэлтэй харьцуулан үзсэн судлаачид өнгөрсөн нэг жилд эдгэршгүй өвчтэй хэмээн оношлогдсон хүмүүсийн тоо улам ихэссэн, зарим тохиолдолд дахин дахин бичсэн гэжээ.
Үүнээс гадна, нас барсан 250 мянган хүн гэсэн тоо нь амжилтгүй мэс заслын үйл ажиллагааны үр дүнд гарсан юмуу, өөр янз бүрийн шалтгаантай эсэх судлагдаагүй дутуу үнэлэгдсэн тухай судлаачид ярьжээ.
Жонс Хопкинсийн Их сургуулийн судлаачдын үгээр дэлхий даяар зуу гаруй оронд нас баралтын шалтгааны тухай бүртгэлийг тогтмол хийсээр ирсэн байхад АНУ-д чадахгүй байгаа ажээ. АНУ статистикийг ДЭМБ-ын дүрмийн дагуу хангаж чадахгүй бол статистик гаргаад хэрэггүй гэж судлаачид хэлжээ.
Эх сурвалж: Gereg.mn