Сэрэмжлүүлэг: Гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

1462411950572aa2ae7ffed

Урин дулаан цаг ирэхээр бага насны охидыг хүчирхийлэх хэрэг цөөнгүй гардаг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Хэрэг хийсэн этгээд цоо эрүүл бөгөөд өөрөө ч үр хүүхэдтэй нэгэн гэнэ. Үнэхээр гутамшигтай сонсогдож байгаа биз дээ. Айлын ууган охин, цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа бяцхан охины сэтгэлд болоод гэр бүлийнх нь амьдралд хар толбо үлдээв.

Хүчирхийлэгч этгээдийг С гэдэг бөгөөд 26 настай. Эрхэлсэн тодорхой ажилгүй, урагшаа явж хулгай хийж амьдардаг нэгэн гэдгийг эх сурвалж хэлэв. Хэрэг Хонхорт байдаг Сүмийн хашаанд гарчээ. Тэнд олон айлууд амьдардаг бөгөөд хохирогч охиных, гэмт этгээдийнх гээд нэг дор байцгаадаг бие биенээ таньдаг хүмүүс гэнэ.

Хохирогч охин Нийслэлийн 88 дугаар сургуулийн сурагч бөгөөд аав ээж дүү нарынхаа хамт амьдардаг аж. Тэднийх ядруухан амьдралтай айл гэдгийг ойр орчмынхон хүмүүс ярьж байна. Гэмт этгээд тэднийхийг байнга дээрэлхэж охидуудыг нь айлгаж ичээдэг байсан гэнэ. Тэгээд нэг л өдөр том охиныг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангаж доромжилсон байна. Харин гэрийнх нь жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг цаг алдалгүй харьяа хорооныхоо цагдаад мэдэгдэж баривчлуулсан байна. Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “Охиныг хүчирхийлсэн бузар залууг өчигдөр барьсан гэж цагдаа нь хэлсэн. Нэг бүтэхгүй залуу байдаг юм. Эрүүл хэрнээ мэдрэл муутай юм шиг аашилдаг. Ядуу зүдүү амьдралтай айлуудыг элэг барьж дээрэлхдэг, эд зүйлсийг нь хулгайлдаг. Ээж нь ч гэж бүтэхгүй дээ, тэнэмэл авгай байдаг юмаа. Тэднийх өмгөөлөгч авсан гэж байсан. Харин нөгөө охины ээж О үнэгүй өмгөөлөгч авахаар хөөцөлдөж яваа. Өчигдөр хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан гээд хүмүүс гэрт нь ирсэн байсан. Охиныг мэргэжлийн эмчийн үзлэгт оруулсан. Арай ч онгон хальс нь цоороогүй байна гэдгийг аав ээжид нь хэлсэн юм гэнэ лээ. Охин айлын том хүүхэд. Хичээлдээ явж байгаа гэхдээ сэтгэл санаа нь хэцүүхэн байгаа шүү” гэлээ. Ийм л муухай жигшүүрт хэрэг үйлдэгдсэн байна. Ер нь бол хүчингийн хэргийг таньдаг хүмүүс нь буюу ойрын хамаатан садан нь үйлддэг аж. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа бага насны охинтой бол охиндоо цаг зав гаргаж анхаарлаа сайн хандуулаарай. Орой үдэш ганцааранг нь явуулахгүй байх, найз нөхдийг нь сайн таних, сургуульд нь байнга хүргэж өгч, хичээл тарахаар нь авч байхыг анхааруулъя. Цэцэг цэврүү шиг охидынхоо ирээдүйд хар толбо тавиулахгүй тулд эцэг эхчүүд, асран хамгаалагч, сургуулийн багш нар өөрсдөө хариуцлагатай байгаарай гэж хэлье.

О.Сайхан Zaluu.com

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …