Нүүрний арьсны асуудалтай хэсгийг чангалж, үрчлээ арилгах, гүн цэвэрлэж чийгшүүлэх зэрэг давуу талуудыг танд энэ цагаан будааны маск олгох аж.
Орц: 3 амны халбага цагаан будаа, 1 амны халбага сүү, 1 амны халбага зөгийн бал
Маск бэлтгэх арга:
1.Цагаан будаандаа бага зэрэг ус нэмж чанах ба будаа чанасан усаа асгахгүй байлгана. Чанасан будаагаа зөгийн бал, сүүтэйгээ хольж хутгахад өтгөн маск бэлэн болно.
2.Цэвэр, хуурай арьсандаа маскаа түрхээд бүрэн хатаалгүйгээр арилгаж, дараа нь будаа чанасан усаараа угаана.
3.Цагаан будааны уг маскийг 7 хоногт нэг удаа бэлтгэн нүүрэндээ тавьснаар гайхалтай үр дүнг нь мэдэрнэ. Цагаан будаа нь арьсыг зөөлөн, чийглэг болгохоос гадна нөсөө толботой тэмцэж, нүүрний арьсны цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан будаанд агуулагдах антиоксидантууд нь үрэвслээс сэргийлээд зогсохгүй хэт ягаан туяаны улмаас арьсанд үүссэн нөсөө толбо, сэвхийг арилгах чадвартай.
Ugluu.mn