АТГ-ынхан Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баянжаргалтай хуйвалдав уу

1462510402572c2342bea2c

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1.8-д төрийн албан хаагчид хориглох зүйлийг тодорхой заасан ба тодруулбал “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох…; гэсэн байдаг.

Хуулийн дээрх заалтаар төрийн албан хаагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, эсхүл дээрх хурлын төлөөлөгч нь төрийн албанд давхар томилогдохыг хатуу хязгаарлажээ.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баянжаргалыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хууль зөрчин томилсон байна.

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “төрийн  албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргана”,  мөн зүйлийн 23.2-д “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасан байна.

 Дээрхээс дүгнэвэл Д.Баянжаргал нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдохдоо аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэдгээ нуун дарагдуулж худал мэдүүлж хууль зөрчсөн  эсхүл, түүний ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авч хянасан АТГ-ын нэр бүхий албан тушаалтан түүнтэй үгсэн хуйвалдаж Д.Баянжаргалыг ашиг сонирхлын зөрчилгүй гэх худал мэдэгдлийг Хөдөлмөрийн сайдад хүргүүлсэн байна гэж хардахаар байна.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ “гэж зааснаас үзэхэд Д.Баянжаргалын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авч хянасан АТГ-ын албан хаагч Д.Баянжаргалын аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэдгийг нуун дарагдуулсан байх магадлал харагдаж байна.

Хэрэв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баянжаргалын мэдүүлгийг хянасан АТГ-ын албан хаагч Д.Баянжаргалыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчилтэйг буюу Төрийн албаны хуулийг зөрчиж байгаа тухайг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үнэнээр мэдэгдсэн бол хууль зөрчсөн энэ үйлдэл таслан зогсоогдох бүрэн боломжтой байсан гэж иргэд дургүйцэн дүгнэж байна.

АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа өгснөөр АТГ-ын албан хаагчид эрх мэдэлтнүүдийн өмнө ийнхүү хүчин мөхөсдөх, дарамтанд орох явдал хавтгайрч Монгол Улсад хууль дээлэх ёс хөсөр хаягдах  бий гэдэгт иргэд санаа зовниж байгааг шинээр томилогдох дарга анхаарахыг  хүсч байна.

Эхсурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …