Төл бойжилт 98 хувьтай байна

Өнөөдрийн  байдлаар оны эхний нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.

c5b9a77eb33e2a87big

Нийт малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. үүнээс: тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (158746), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (90064) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.

Ugluu-logo202-1

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …