“Замын хөдөлгөөний цагаан толгой” амжилттай зохион байгуулагдлаа

Замын цагдаагийн газраас 33 дах жилдээ зохион байгуулж буй “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд 9 дүүргийн шилдэг цэцэрлэгүүдийн дунд зохиогдлоо.

8888

Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Замын цагдаагийн газраас 33 дахжилдээ “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг амжилттай зохион байгуулан явууллаа. Уг тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шатны шалгаруулалтад төв орон нутаг, дүүргүүдийн 228 цэцэрлэгийн 2736 хүүхэд, 456 багшхамрагдав.

2-р шатны тэмцээнд дүүргүүдийн цэцэрлэгүүдээс шалгарсан 9 цэцэрлэгийн 108 хүүхэд багачууд, 18 багш оролцож замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Үүнд:

БГДийн 85 дугаарцэцэрлэгийн “Сонор” баг

БЗД-ийн 147 дугаарцэцэрлэгийн “Зохицуулагч” баг

СБД-ийн 25 дугаарцэцэрлэгийн “Цоглог” баг

СХД-ийн 110 дугаарцэцэрлэгийн “Гарц” баг

ХУД-ийн  28дугаарцэцэрлэгийн “Сондор” баг

ЧД-ийн 155 дугаарцэцэрлэгийн “Харцага” баг

Багахангай  дүүргийн 207 дүгээрцэцэрлэгийн “Гарц” баг

Налайхдүүргийн 23 дугаарцэцэрлэгийн “Шонхор” баг

9999

Төмөр замын 179 дүгээр цэцэрлэгийн “Ганзам” багууд оролцож, тэмцээний Тэргүүн байрт-СонгиноХайрхан дүүргийн “Зохицуулагч” баг, 2-р байрт Сүхбаатар дүүргийн “Цоглог” баг, 3-р байрт Төмөр замын “Ганзам” баг, Тусгай байрт Баянгол дүүргийн “Сонор”, Чингэлтэй дүүргийн “Харцага” багууд тус тус шалгарлаа. Энэ жил анх удаагаа “Шилдэг зохицуулагч” хүүхдийг шалгаруулахад Чингэлтэй дүүргийн “155-р цэцэрлэгийн “Харцага” багийн гишүүн шалгарсан байна.

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан НИТХ, МУЗН, ЖейСиДеко Монголиа, Форвардмоторс, Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Эх сурвалж: Замын цагдаагийн газар

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …