Цэрэг татлага маргаашийг дуустал үргэлжилнэ

1462588439572d54177b770Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өчигдөр эхэлсэн бөгөөд 05 сарын 08 хүртэл үргэлжилнэ.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очихыг сануулж байна.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  • Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …