Хүсэл сонирхолдоо төгс нийцсэн шинэ байртай болохыг хүссэн хэн бүхнийг “Barilga Expo-2016” Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэнд урьж байна. Мишээл Экспо төвд ердөө гуравхан хоног зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй 130 гаруй шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид болон банк санхүүгийн байгууллагууд оролцож, нэг цэгээс олон төрлийн мэдээллийг иргэд, худалдан авагчдад өгч байгаа юм. Түүнчлэн байр авахаар төлөвлөж буй иргэд, залуу хосууд та бүхэн шинэ орон сууцны үнэ ханшийн бодит мэдээлэл, байршил, барилга үл хөдлөх хөрөнгийн компаниудын тухай ойлголтыг нэг дор авах боломжтойг дуулгая.
Оролцогч компаниуд үзэсгэлэнгийн гуравхан хоногийн хугацаанд иргэдэд зориулан тусгай хямдрал урамшуулал зарлахаас гадна байрны захиалгын урьдчилгаанаас хамаарсан төлбөрийн хөнгөлөлт, сугалаатай худалдаа, дэлгүүрээс тавилга, гэр ахуйн цахилгаан бараа сонгох урамшуулал, амралт сувилалд гэр бүлээрээ амрах эрхийн бичиг болон байраа захиалаад Лексус-570 автомашинтай болох супер хонжвортой худалдааг явуулж байгаа.
Мөн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “NCD Group” болон “Эм Си Лог хаус” компаниудын хэрэгжүүлж буй онцгой худалдааг та бүхэн зөвхөн Орон сууцны үзэсгэлэнгээс хүртэх боломж бий.
Ипотекийн зээлд хамрагдах тухай банкны зөвлөгөө, хэрхэн чанартай орон сууц худалдан авах, шинэ байрны төслүүдийн ялгаа, үнийн зөрүү, компаниудын мэдээлэл танилцуулга, хамгийн гол нь орон сууцны бодит үнэ ханшийн тухай бүх мэдээллийг та өөрийн биеэр ирж сонирхох боломжтой. Үзэсгэлэн амралтын хоёр өдөрт үргэлжлээд дуусах тул та бүхэн яаравчлан ирээрэй.
Оролцогч компаниудын сэтгэгдлээс хуваалцвал,
“NCD Group”-ийн Борлуулалтын ахлах менежер Н.Лхагва, Бид “Barilga Expo-2016” Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна. “Барилга Эм Эн” ХХК-ийн зохион байгуулдаг үзэсгэлэн яармагуудад жил бүрийн хавар, намрын улиралд бид оролцдог. Жилээс жилд хүрээгээ тэлж, оролцогчдын тоогоо нэмсэн энэ үзэсгэлэн оролцогч компаниуд, төсөл хэрэгжүүлэгчид бидний хувьд маш үр дүнтэй болдогт нь сэтгэл хангалуун байдаг. Зохион байгуулалт сайтай, үйлчилгээгээ дээд зэргээр үзүүлж чаддаг нь их таалагддаг.
Энэ удаагийн үзэсгэлэнд манай компани өөрийн хэрэгжүүлж буй “River Garden”, “Time Square” төслүүдээр оролцлоо. “River Garden” нь СӨХ-ны үйлчилгээгээ бүрэн хариуцсан, нийтийн эзэмшлийн 49,000 ам метр талбайтай, 2,800 ам метр зориулалтын тоноглол бүхий спортын талбай, зочдод зориулсан автомашины ил зогсоол, айл бүрт хүрэлцэхүйц автомашины дулаан зогсоол бүхий Монголын номер нэг ногоон хотхон юм.
Мөн “River Garden” төсөл нь хотхоны төлөвлөлт, зохион байгуулалт, экстерьерийн шийдлээрээ Монголд анхдагч, өвөрмөц содон хэлбэрээр төлөвлөсөн бөгөөд орон сууцны интерьерийг орчин үеийн болон сонгодог хэв маягаар цэлгэр саруул цонх, уужим орон зай бүхий өрөө тасалгаа, террасын хамт шийдэж оршин суугчдынхаа тав тухтай байдлыг дээд зэргээр хангаж чадсан орон сууцны хотхон юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхол, сэтгэл ханамжийг эн тэргүүнд тавьж, эрхэмлэн эдгээр төслүүдээ хэрэгжүүлсэн.
“Нандин Эрхэм” ХХК-ийн Борлуулалтын менежер Ж.Отгон-Эрдэнэ, Манай компани нь “Barilga Expo-2016” Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэнд Баянзүрх дүүргийн 26-р хороонд хэрэгжүүлж буй “Santo Smart Apartment” 440 айлын орон сууцны хотхоны төслөөрөө оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлттэй зэрэгцүүлэн борлуулалтаа дөнгөж эхлүүлж байна. Тиймээс зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд зориулан, эхний 20 байр захиалагчдаа төлбөрийн маш том хөнгөлөлт үзүүлэх урамшууллыг зарлаад байна. Энэ төсөл маань гэрийн иж бүрэн ухаалаг, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмжийг ашиглан оршин суугчдынхаа тав тухтай, амар тайван, аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлснээрээ бусад орон сууцны хотхоноос онцлогтой.
Энэ хотхонд талбайн хэмжээний өргөн сонголттой, өрөөний маш оновчтой шийдэл бүхий 2-4 өрөө байрнууд бий. Үнийн хувьд байрны давхар болон байршлаас хамаараад 2,650,000-2,750,000 төгрөгийн үнэтэй байгаа. Хотхоны талбайд автомашин нэвтрүүлэхгүй, ногоон байгууламжтай, доод давхруудад бүхий л төрлийн үйлчилгээний төвүүдийг төвлөрүүлж, тэдгээртэй ухаалаг төхөөрөмжийн системээ ашиглан утас аппликейшнээр харилцах, хотхоноо бүхэлд нь гэрээсээ камераар хянах боломжтой гээд олон давуу талыг бид оршин суугчиддаа олгож буй. Ер нь интерьер, экстерьерийн орчин үеийн загварыг сонгодог хэв маягт уялдуулсан шийдэл, зочдод зориулсан хүлээлгийн танхим, СӨХ-ны найдвартай үйлчилгээ гээд өөр олон таатай нөхцөлүүдийг хотхондоо бүрдүүлсэн учраас оршин суугчдад маань таалагдана гэдэгт найдаж байна.
Мөн энэ дашрамд зорилтот хэрэглэгчидтэйгээ шууд харилцах томоохон боломжийг барилгын компаниуддаа олгосон энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчдад талархаж буйгээ илэрхийлье. Манай компани нь энэ үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байгаа, сэтгэл өндөр байна. Зохион байгуулалт, сурталчилгаа мэдээлэл сайтай арга хэмжээ болдог учраас байр сонирхсон иргэд олноороо ирж, олон талын мэдээллийг авч байна.
“Ти Си Ди” ХХК-ийн Борлуулалтын менежер Д.Болдоо, Манай компани Баруун дөрвөн зам, Гранд Плаза төвийн хойд талд байрлалтай “Hill Side Residence” хотхоноо танилцуулж байна. Энэ нь B1, B2 давхартаа 280 автомашины дулаан зогсоолтой, үндсэн хийц 7.5 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй цутгамал төмөр бетон карказ, орчин үеийн хэв загварыг бүрэн шингээсэн 16 давхар 388 айлын орон сууцны хотхон юм. Мөн барилгын талбайн хэмжээ нь 60,000 ам метр бөгөөд эргэн тойронд дэлгүүр, сургууль, эмнэлэг, банк гээд үйлчилгээний төв, автобусны буудалдаа маш ойр, 24 цагийн харуул хамгаалалт, мэдрэгчтэй удирдлага бүхий хяналтын системийг ашиглан оршин суугчдынхаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүллээ. Манай хотхоны гол давуу тал нь хотын төвд байрласан байршил нь юм.
Маркетинг, борлуулалтын зардлаа хэмнэн, байр авах гэсэн бодит эрэлт хэрэгцээтэй байгаа иргэдтэйгээ шууд харилцан мэдээллээ хүргэх боломжийг бүрдүүлсэн энэ үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Үзэсгэлэн амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх болохоор та бүхэн амжиж ирж, хүссэн байраа сонирхоорой гэж хэлмээр байна.