Чамаар хором бүрт дутагдаж байдаг хүнтэй гэрлээрэй

13138853_556643257838884_5225941049276501998_nЗаавал сайн хүнтэй суухыг хүсээд хэрэггүй шүү. Учир нь муу гэгддэг хүн чамд дурлаад сайн хүн болж болно.
Чиний хайр тэр хүнийг төгс хүн мэт санагдуулахаар сайхан болгож болно.
Олон залуус чиний гоо сайханд дурлаад сайн хүн болж харагдах гэж жүжиглэх байх. Зарим нь бүр ганц шөнийн жаргалыг хүсэн чамд хайртай гэж хэлж магад. Чамайг сарнай цэцгээр дүүрэн орон дээр хөлбөрүүлж , үнэтэй зүүлт ээмэг , эд зүйлээр урхидаж сэтгэлийг чинь татах гэж хичээж мэднэ
Нэг л зүйлийг байнга санаж яваарай. Тэр нь сэтгэлд дурлах.
Үүрд хайрлуулж , хэзээ ч хагацахгүй сайхан амьдрахыг хүсэж байвал сэтгэлийнхээ сайхнаар гэрэлтсэн хүнтэй суугаарай.
Өмссөн хувцасны үнэ , унасан унааны сайхан , хэтэвчинд байгаа мөнгөний тоог чухал гэж үзэлгүй харцаараа чамд юу хэлж , сэтгэлээрээ чиний төлөө юуг бүтээж байгааг сайн ажиглаарай.
Чамайг өвчтэй байхад асарч , чамайг юу ч үгүй болоход халамжилж , чиний царай зүс цаг хугацааны эрхээр гундсан ч хайрлаж чадах хүн мөн үү гэдгийг өөрөөсөө асуугаарай.
Сэтгэл сайтай хүнтэй л суугаарай. Царай зүс яах вэ дээ. Сайхан царайтай залуу чамайг даарч суухад дулаацуулж чадахгүй байж мэднэ. Мөнгөтэй баян залуу чамайг гээд бүхнээ орхиод чам дээр очиж чадахгүй байж мэднэ. Мөнгөнд тийм ч дуртай биш залуу чамд хайртай болохоор мөнгийг ихээр олохыг хүснэ. Тэр нь зөвхөн чиний төлөө л байж мэднэ
Бүхий л зүрх сэтгэлээрээ чамтай хамт байж чадах эртэй гэрлээрэй. Чамайг хайраараа гэрэлтүүлж , ямар ч хүнд хэцүүг хамтдаа даван туулахыг хүсдэг , чамаар хором бүрт дутаж байдаг хүнтэй гэрлээрэй…

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …