Монгол эмэгтэйг Шведээс албадан буцаахдаа хүчээр унтуулах тариа хийжээ

Албадан хийдэг тариа ба хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогч

Энэ явдал 2012 оны тавдугаар сарын 7-ны өглөө Шведийн Вант улсын Арландагийн нисэх онгоцны буудалд болсон байна. Д.Буян-Өлзий гэх эмэгтэйг Монгол руу буцаахаар Шведийн хүчний байгууллагын 5-6 ажилтан онгоцны буудалд авч ирсэн. Улмаар монгол эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн учраас цагдаагийн ажилтнууд түүний зүүн гуянд хүчээр тариа хийж,  ам руу нь эм хийгээд ус цутгасан байна. Д.Буян-Өлзий маргааш өглөө нь “Монголд ирлээ буугаарай” гэх дуунаар сэргэжээ. Түүнийг тусгай үүргийн шууд нислэгээр буцаасан байна. Товчхондоо ийм л зүйл болоод өнгөрч. Гэвч энэ үйл явдлын цаана хүний эрхийн ноцтой зөрчил, хүчирхийллийн хэлбэр нуугдаж байсан нь баримтаар нотлогдож байна.

30d52ee09567fd30b0396d278887f1b8_x3

Д.Буян-Өлзий Швед улсад хоёр жил гаруй хугацаанд эгчийнхээ нэр дээр цагаачилж амьдарчээ. Энэ нь түүнийг Швед улсаас албадан буцаах гол шалтгаан болсон байна. Гадаад хэргийн яамны Kонсулын газрын дарга Б.Болд “Албадан буцаах хүнийг ямар нэг байдлаар мансууруулж, унтуулж буцаадаг хуультай улс орон хаана ч байхгүй. Хэрэв эрүүл хүнийг ингэж буцаасан бол олон улсын хүний эрхийн конвенц болон бусад олон хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг” гэж онцолсон. Гадаад улсад ял эдлээд буцаж байгаа иргэнийг л гэхэд тусгай харгалзагчтай явуулдаг. Хэрэв тухайн иргэн сэтгэцийн өвчтэй эсвэл бие муутай бол шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгсэлтэй эмчийн хяналт дор буцаадаг байна.

Цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулаагүй

Д.Буян-Өлзийд унтуулах тариа хийсэн гэдгийг Шведийн радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Маркус давхар нотолж байгаа юм. Тэрээр “Албадан хийдэг тариа-хэн ч эрэн сурвалжлаагүй хохирогчид” нийтлэлдээ “Албадан гаргасан хоёр иргэнийг бид Монгол болон Конго улсаас олсон. Энэ хүмүүст тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй тариа хийсэн байна. Эмч нар хүмүүст хүчээр тариа хийж байсан нь Эрүүл мэндийн тусламжийн мэргэжлийн хяналтаар илэрсэн. Мөн албадан гаргахдаа унтуулах тариа хүчээр хийснээрээ Шведийн тал олон улсын дүрэм журмыг зөрчиж байна” гэж бичжээ. Швед улсаас гадаад иргэдийг албадан буцаахдаа ингэж эрхийг нь зөрчиж байгаа эсэх асуудлаар тус улсын Цагдаагийн газраас шалгасан байна. Мөрдөн байцаалтын үед сэжигтнүүд хэргээ хүлээсэн ч прокурор хэргийг баталж чадаагүй. Учир нь хохирогчид  хууль эрхзүйн орчин сул улс орны иргэд байсан учраас холбоо барихад хүндрэл үүссэн. Үүнээс болж хэрэг илрээгүй гэж Шведийн радиогийн сэтгүүлч нийтлэлдээ онцолсон байна.

Тодруулбал, гадны иргэдэд тариа тарьсан нь холбогдох баримтаар нотлогдсон боловч хохирогчидтой холбоо барьж чадаагүй учраас хэргийг баталж чадаагүй байна. Иймээс Шведийн радиогоос бидэнд хандаж Д.Буян-Өлзийтэй холбоо барьж өгөхийг хүссэн юм. Энэ мэдээллийн дагуу бид Д.Буян-Өлзийг олж уулзаж, түүний тусламжтайгаар холбогдох байгууллагаас зарим нэг мэдээллийг тодрууллаа. Түүнийг яагаад албадан буцаах болсон тухай Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Гадаад хэргийн яаманд цахим шуудан илгээсэн байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …