Хаврын халгайг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед монголчууд өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Халгай бол хүний эрүүл мэнд, гоо сайханд ч тустай ургамал юм. Иймээс уншигч танд халгайн талаар чухал мэдээлэл хүргэе.
Халгайны ач тус:
- Ядаргаа тайлна
- 30 гр ногоон халгай хүний хоногийн С витамин болон каротины хэрэгцээг бүрэн хангана.
- Чийг бам, витамны дутагдал, элэг, цөс, ходоод, гэдэсний үрэвсэл, 12 хуруу гэдэсний шархлаа, үе мөчний өвчний үед халгайн навчаар хийсэн ханд, эмчилгээний хоолнуудыг хэрэглэнэ.
Хавар хоолондоо нялх халгай хэрэглэж байвал Витамин С-г нөхөн авч чадна. Аяга халуун усанд 1 хоолны халбага халгай хийж хутгаад сэрүүн газар 8 хоног хадгалж, дараа нь сайн зайлж шүүж авна. Уг ханднаасаа өглөө өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. Ийм хандыг гурван долоо хоног хэрэглэхэд хүний бие эрүүлждэг.
Халгай гоо сайханд тустай:
Хуурай үсийг 10 хоногт нэг удаа зөөлрүүлсэн усаар угаана. Харин үсийг угаахдаа халгай, ганга ашиглавал үс бэхжиж, өнгө сэргэдэг. Халгайн навчийг хатааж нунтаглаад нэг аяга буцалсан халуун усанд нэг хоолны халбагаар хийж битүү саванд таглаад 1-2 цаг байлгаж шүүнэ. Үүний дараа толгойгоо угаах ба хөвөнд шингээж хуухинд түрхэнэ. Долоо хоногт 1-2 удаа энэ аргыг хэрэглэвэл хаг арилж үс бэхжинэ.