Үндэсний төлөвлөгөөнд иргэдийн саналыг авна

olloo_mn_1423453968_zghegМонгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүлэх, санал авах зорилгоор олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нээлттэй хэлэлцүүлэгт Олон улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоог хангаж, тэдгээрийн төлөөллүүдийг оролцуулах юм.
2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-нд тусгах зорилтын саналтай танилцаж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу. Хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд саналаа дараах хаягаар цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой.
ogp.mongolia@gmail.com
Түүнчлэн,
OGP Mongolia” Facebook public group-д нэгдэж,
@OGP_Mongolia” твиттер аккаунтыг дагаж,
дараах линкүүдээс Нээлттэй засгийн түншлэлийн талаарх мэдээллийг тогтмол авах боломжтой:

www.zasag.mn/tunshlel
www.opengovpartnership.org
 www.opghub.org/profile
ЖИЧ: Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй товыг жич зарлана.

 МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …