Нохойндоо нацист мэндчилгээ заагаад шүүхэд дуудагдав

13210949_1054470834624851_1717210307_o.jpgШотландын нэгэн иргэн нохойндоо “Зиг Хайль!” хэмээн нацист мэндчилгээ зааж буй бичлэгээ интернетэд байршуулжээ. Улмаар нацист үзэл суртал дэлгэрүүлсэн хэргээр залууг Эдинбургийн шүүхэд дуудсан байна. А.Гитлерийн үед нацистууд “Хайль Гитлер!” /Гитлерийн алдар бадартугай/, “Зиг Хайль!” /Нацизм бадартугай/ зэргээр мэндчилдэг байжээ. Энэ хэргийн талаар  “The Guardian” сонинд “Шотландын Котбриж хотын оршин суугч 28 настай залуу мопс үүдрийн нохойндоо “Зиг Хайль!” хэмээн командлахад баруун хөлөө өргөдөг сургуулилт заажээ. Улмаар хэд хэдэн бичлэг хийн интернетэд байршуулсан байна. А.Гитлерийн энэхүү мэндчилгээг олон нийтэд заах, сурталчилахыг хориглосон учраас залууг шүүхэд дуудаж, прокурарт хэрэг үүсгэн шалгаж байгаа аж” хэмээн бичжээ. Европын олон улсад энэхүү мэндчилгээг олон нийтийн газар хориглодог ба Швейцарь, Их Британи тэргүүтэй оронд хуулийн хариуцлага хүлээлгэдэг аж.

эх сурвалж: bankhar.mn

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …