Гэр бүлийн өдрөөр “хүчирхийллийн эсрэг” зул асаана

thumb_sizeТавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр хэмээн тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстний оршин тогтнох анхдагч нэгж болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Хувь хүний хувьд ч гэр бүл шиг ойр дотно, халуун дулаан орчин үгүй.

Иймээс “Эрүүл зөв Монгол” ТББ-аас гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 15-ны орой Эрх чөлөөний талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут чимээгүй эмнэлэл илэрхийлэх юм. Энэхүү арга хэмжээнд үртэй, хүүхэдтэй, тэднийхээ сайн сайхны төлөө “цохилох зүрхтэй” хүн бүр оролцож болно.

Гэмт хэргийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд 15 эмэгтэй, 4 хүүхэд амиа алдсан гэх тоог албаныхан хэлдэг. Тэгвэл мөн онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2035 үйлчлүүлэгч хандсанаас 10-30 хоногийн үйлчилгээг 527 иргэн анх удаа авсан бол , 158 хүн давтан үйлчлүүлжээ. Үүнээс 55 нь хүүхэд байжээ.

Энэ жилийн хувьд Дэлхийн гэр бүлийн өдөр нь энэ амралтын өдөр тохиож байгаа. Иймээс Монголын олон мянган айл өрх энэ өдрийг зөвхөн гэр бүлдээ зориулахыг уриалж байна.

Мөн “Эрүүл зөв Монгол” ТББ-аас зохион байгуулж буй зул өргөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэе, нийслэлчүүд ээ.

Buzznews.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …