Архангай аймагт Турк улсын элчин сайд айлчиллаа

13210927_1549192808709797_2147064701_oАрхангай аймаг БНТУ-ын Адана хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 10 жил болж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх, нийгмийн зарим салбарт хамтарч ажиллах зорилгоор Монгол улсад БНТУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагоз Цэцэрлэг хотод хоёр өдрийн албан айлчлал хийлээ.

13199303_1549192962043115_367883052_o

Элчин сайд Мурат Карагозын айлчилж буй 15 дахь аймаг нь Архангай юм. Тэрээр элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй, дипомат харилцаа, үйл ажиллагааг таниулах үүднээс зөвхөн нийслэлд бус хөдөө орон нутагт ихээхэн ач холбогдол өгдөг байна. Архангай аймгийн хувьд БНТУ-ын Адана хоттой 2005 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож байсан. Үүнээс хойш Хашаат суманд байрлах Түрэгийн үеийн Культегиний гэрэлт хөшөө бүхий түүхийн дурсгалыг түшиглэн “Хөшөө цайдам” музей байгуулсан байна. Түүнчлэн Хархориноос Хөшөө цайдмын музей хүртэлх 45 км авто замыг Тика байгууллагын санхүүжилтээр барьсан зэрэг хийсэн олон ажлыг нэрлэж болох юм. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ элчин сайд Мурат Карагозод аймгийнхаа түүх дурсгал, байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн онцлог зүйлсийг танилцууллаа. Албан уулзалтын хүрээнд Архангай аймаг, Турк улстай боловсрол, бизнес, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах илүү боломжтой талаар санал солилцов. Архангай аймгаас Түрэгийн үеийн эд зүйлс, үнэт дурсгалууд ихээр олддог, Архангайчуудтай ижил төстэй олон зүйлс бидэнд бий хэмээн элчин сайд уулзалтанд хэлж байлаа. Тэрээр Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн аль нэгийг Цэцэрлэг хотод бий болгох саналаа ч илэрхийлж байсан юм.

13214855_1549193008709777_7633369_o

 Архангай аймагт хоёр өдрийн айлчлалын хүрээнд элчин сайд МУБИС-ийн харъяа Архангай аймгийн Багшийн сургуулийн оюутнуудтай уулзаж, тэтгэлэг, хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Дараа нь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах саналуудыг баталгаажуулахаар Архангай аймгийн удирдлагуудыг БНТУ-д айлчилахыг элчин сайд албан ёсоор урьлаа.

13225153_1549192822043129_366757993_o 13225164_1549193012043110_737681353_o 13214519_1549192905376454_2021098890_o

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …