Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь
- 1558 м2 талбайтай
- Үйлчилгээний танхим /Main service hall/
- Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
- Албан хаагчдын контор /Back office/
- Хурлын өрөө /Conference room/
- Банк /Bank/
- Ёслол хүндэтгэлийн тайз
- Серверийн өрөө/Server room/
- Кафе /Coffee shop/
- Цайны газар/ Fast food/
- Шударга худалдааны цэг /Fair trade center/
- Хяналтын камерын өрөө/Monitoring room/
- Нотариат
- Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
- Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.
Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм
Эх сурвалж: НЗДТГ-ийн ХМ олон нийттэй харилцах хэлтэс