Нэр дэвших хүнээ иргэд өөрсдөө “төрд” санал болгоё

Хэний тойрогт хэн дэвшихийг иргэд өөрсдөө сонгодог баймаар байна. Жишээ бүхий хийсэн, бүтээсэн зүйлтэй иргэд улс төр гэх “бохир ертөнцөд” орохгүй хэмээн “бултдаг” болж. Улс төрд гарч, төрийн жолоо атгалцана гэдэг “аавын хүүгийн” зугтаадаг бохир тодотголтой болтлоо “дорд” орж.

images

Төрөө үнэлэхгүй иргэд олширч. Йимээс иргэд бид төрөө аврахын тулд төрийн гэх эрхэмүүдийг өөрсдөө нэр дэвшүүүлдэг баймаар байна. Нэг зүйлдээ насаараа ажилласан хүч хөдөлмөрөө шингээж ургац, жимсээ хураасан түүхэн тод мөртэй хүнээр сонгомоор байна. “Үлгэн салган” байж л байдаг хүнээр төрийг удирдуулах “сонирхол” алга. Одоогийн төрд зүтгэж байгаа хүмүүсийг харахаар залуугаасаа төрийн “хор” хутгаж явсан ахмад, өндөр настай хүмүүс эсвэл “амны салиа” нь арилаагүй нялх хүүхдээр төрийг “бүү самууруул”.

Тэд ууж идээд болдог гэж ойлгоод төрөөс идсэн ууснаа шингээж “дийлэхгүй” эхнээсээ “булай” болоод байна. Мөн аав нь муу нэртэй явсан төрийн түшээдийн хүүхдийг ч бүү төрд “хутгалдуул”. Тэд гүүрээ солисон нэг үзэл бодлуудын гинж. Дутагдах гачигдах зүйлгүй тансаг орчинд өссөн тэд ч мөн араатан болон хувирсан байгаа. Тиймээс төрөө ариун байлгая гэвэл хороо хорооноосоо эхлээд иргэд өөрсдөө нэр дэвшигчдээ сонгож яагаад болохгүй гэж.

19_m

Үүнийг нь ямар нэгэн намын нөлөөлөлгүйгээр сонгуулийн хороо хүлээн авч, тухайн иргэнд санал тавьж болохгүй гэж. Сонгуулийг бүүр “эргүүлсэн” тогтолцоогоор явуулая л даа. Ард түмэнд хэвлэл мэдээлэл, худал ПиАР-р танигдсан хүмүүс биш салбар бүртээ мэргэжлийн болон төлөвшсөн жинхэнэ учир мэдэх нэгнийгээ иргэд өөрсдөө төрд санал болгодог байхад буруудах зүйлгүй. Бүгд хэлэлцвэл буруугүй гэдэг. Иргэд өөрсдөө хэлэлцэж байгаад удирдуулах хүнээ сонгодог байя. Сонгох хүнгүй болохоор нь хүчээр дугуйлдаг биш дэвшүүлсэн хүнээ 100 хувь итгэл төгс сонгох цаг ирсэн

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа

Эрүүл мэндийн салбарын цахимжилт нь иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн нэгдсэн бодлого, шийдвэрт эергээр …