Улаанбурханы вакциныг амралтын өдөр ч хийнэ

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны  600 гаруй мянган залуусыг хамруулахаар ажиллаж буй юм.

Амралтын өдрүүдэд ч улаанбурханы эсрэг вакциныг хийж байна. Улсын хэмжээнд 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 900 гаруй түр цэгүүд, өрх сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй юм. Тиймээс залуус та бүхэн өөрийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө ВАКЦИНДАА ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Эхүүл мэнд спортын яам

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …