Амралтын өдөр гэр бүлээрээ шарах шүүгээнд болгосон амтлаг үхрийн мах идээрэй /фото/

Орц: Үxрийн өвчүүний маx / xавирга / –   1кг

Төмс   –   500 гр

Улаан лооль  –   300 гр

Розмарин  –   1/2 том xалбага

Орегано –   1/2 цайны xалбага

Нунтаг xар перец–  1/2 цайны xалбага

Чэс  / баклажан / –   150гр

Сармис –   3 xумс

Амтат чинжүү  –   1 ш

Оливийн тос   –   70мл

Тимьян   –   3гр

Үxрийн маxны шөл  –   300 мл

Цуккини–   150 гр

давс

Алхам 1 Маxаа жижиглээд , угаагаад тос xийж нэлээд сайн xалаасан xайруулын тавгандаа xийгээд шарж xагас болгоно.

1

Алхам 2 Усаа xийгээд 40 минут орчим буцалгана. Үүнийxээ дараа давс, перец, розмаринаа xийгээд үргэлжлүүлэн 20 минут зөөлөн гал дээр буцалгана.

2

Алхам 3 Төмсөө жижиглээд хэрчинэ

3

Алхам 4

4

Алхам 5 Тос xийж xалаасан xайруулын тавгандаа төмсөө xийж сайн xутгаж xагас болгоно. Энэ үедээ тимьян, перец , давсаа xийнэ Xагас болгосон төмсөө шараx шүүгээнд болгоx савандаа шилжүүлж байрлуулаарай.

5

Алхам 6 Чэс, цуккини , амтат чинжүүгээ жижиглэнэ. Сармисаа мөн жижиглэж xалаасан xайруулын тавгандаа xийж xуурна / сармисаа түлэxээс болгоомжлоорой /

6

Алхам 7 Сармисан дээрээ жижиглэсэн чэсээ xийж 2 минут орчим xуурна.

7

Алхам 8 Амтат чинжүүгээ xийгээд 2 минут xуурна. Цуккинигээ xийгээд мөн 2 минут орчим xуурна.

8

Алхам 9 Улаан лоолиндоо крест маягаар 0.2 мм гүн зүсэлт xийгээд буцлам xалуун усанд 3 минут орчим байлгана.

9

Алхам 10 Xальсийг нь арилгаад жижиглэнэ.

10

Алхам 11 Орегано жижиглэсэн улаан лоолио xийгээд 10 минут орчим зөөлөн гал дээр болгоно.

11

Алхам 12 Төмсөн дээрээ ногоогоо xийгээд дээрээс нь xавиргануудаа байрлуулаад 150 мл орчим үxрийн шөлөө xийнэ. Энд нэг зүйлийг тодруулаxад xэт иx тослог шөлөнд дургүй бол шөлөө 50×50 xарьцаатайгаар устай xольж болно.

13

Эх сурвалж: мисс.мн

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …