Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар өсчээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны нэгдүгээр улирлын төлөв байдлыг тодорхойлсон байна.

6gkupse32e0lbeel04cq8spb7l

Тодруулбал, 2016 оны дөрөвдүгээр сард 6241 эх амаржсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 516 буюу 7.6 хувиар, хүүхэд 528 буюу 7.8 хувиар буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.5 мянга буюу 52.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний дөрвөн сард 536.2 тэрбум төгрөг, зарлага 535.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 105.9 тэрбум төгрөг буюу 24.6 хувь, зарлага 47.9 тэрбум төгрөг буюу 9.8 хувиар өслөө.

Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сард 9919 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 532 хэрэг буюу 5.1 хувиар буурчээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2016 оны дөрөвдүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 411.5 тэрбум төгрөг буюу 4.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 820.2 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өсчээ.

Мөн Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний 4 сарын байдлаар 1656.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2319.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

olloo_mn_1402273049_guril1

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улсын хэмжээнд 2016 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1.4 хувь, өмнөх оны эцсийнхээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 4 сард 418.0 сая ам.долларын ашигтай байсан бол 2016 оны эхний 4 сард 484.6 сая ам.доллар болсон байна.

mnb.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …